2011 оны 8-р сарын 19, Баасан гариг, 12:36
Зөвлөлийн зорилго
“Экспортлогчдын“ зөвлөл нь Монгол улсын экспортын нэр төрөл, бүтэц, тоо хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд экспортлогчдыг шаардлагатай мэдээллээр хангах, экспортын үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг илрүүлэх,түүнийг арилгах талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай МҮХАҮТанхимаар дамжуулан хамтран ажиллах, гадаад зах зээлд хэрхэн нэвтрэх талаар сургалт, семинар зохион байгуулах, зөвлөлгөө өгөн, хамтран ажиллах зорилготой юм.
Тус Зөвлөл нь 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр МҮХАҮТанхимын дэргэд байгуулан ажиллаж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
бизнес эрхлэгчдэд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
экспортын зохих салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх
уламжлалт бус экспортлогчдын үйл ажиллагааг дэмжих
экспортын зах зээлийн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх
Монгол улсад нэмүү өртөг бүтээн экспортлох боломжийг бүрдүүлэх
Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн
Экспортыг хөгжүүлэх, дэмжих зөвлөл нь 25 гишүүнтэй.
Монголруппром ХХК - Г. Очгэрэл Ерөнхий менежер
Дорнын говь ХХК - М. Сүхбаатар Дэд захирал
Адил оч ХХК - Г.Адилбиш Захирал
Монголчехметал ХХК - Б.Далай Гүйцэтгэх захирал, Д.Цэцгээ Ахлах эдийн засагч
Монгол вояж ХХК - С.Алтантуяа Захирал
Гоёо ХХК Эрдэнэочир - Экспорт хариуцсан менежер
Спирт бал бурам ХК - Болортуяа Экспортын менежер
АПУ ХК - Эрдэнэтуяа Экспортын менежер
Говь ХК - Экспортын менежер
Монэнзим ХХК - М.Алтанцэцэг - Захирал
Ноос ирээдүй ХХК - Сүхбаатар Захирал
Монголросцветмет ХХК - Д. Галсандорж Экспорт гадаад эдийн засгийн харилцааны газрын захирал
Бүтээлч үйлс ХХК - М.Нэргүй Захирал
Бьютик Монгол ХХК - Б.Мөнхцоож Захирал
Монцахилгаан утас ХХК - Ц.Цэцэг Захирал
Зүүнхараа трейд ХХК - Ж.Энхсанаа Экспортын менежер
Хатансүйх импекс ХХК - Б.Жавхлан Ерөнхий менежер
Интердарм Монгол ХХК - М.Жамъянсүрэн төлөөлөгч
Жаст агро ХХК - Б.Золзаяа Гадаад худалдааны менежер
Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв ТББ - Ц.Цэнд Аюуш Гүйцэтгэх захирал
"Голс" ХХК - Ц.Шижир. захирал
Голомт банк - Д.Бадрал Бизнес хөгжлийн менежер
Зөвлөлийн 2011 оны төлөвлөгөө
| Хийгдэх ажил | Хугацаа | Хариуцах ажилтан | Хамтран оролцогсод |
| Зөвлөлийн хурал хуралдуулах, хурлаас гарсан санал, салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг холбогдох яам, төрийн байгууллагуудад хандан шйидвэрлүүлэх талаар ажиллах, | Улирал бүр | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга |
| Экспортын стратегийг батлуулж хэрэгжүүлэх талаар Зөвлөлөөс идэвх санаачлагатай оролцох | Жилдээ | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга, гишүүд |
| Монголын экспортлогч нарыг Монгол уолон ОХУ-ын Гадаад худалдааны академид суралцуулах талаар мэдээлэл өгөн хамруулах талаар ажиллах | 1 дүгээр улирал | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга ГХАкадеми |
| Экспортлогч нарыг мэдээллээр хангах зорилго бүхий “Гадаад худалдааны тойм “ электрон мэдээллийн сонин гарган түгээх | Улирал бүр | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга |
| Монгол улсын Уул уурхайн салбарын экспортын стратеги боловсруулах | 2 дугаар улирал | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга Стратеги судлалын хүрээлэн |
| Монгол улсын экспортлогчдын зөвлөлгөөн зохион байгуулах | 2 дугаар улирал | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга ШУАкадеми |
| Зөвлөлийн гишүүдийг Монгол улсаас бусад улстай байгуулах худалдааны хэлэлцээрүүдийн судалгааны ажилд татан оролцуулах | Тухай бүр | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга ГХЯам |
| Экспортлогчдыг салбар бүрээр ангилан тухайн салбарын экспортын орчны талаар судалгаа боловсруулах | 3 дугаар улирал | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга |
| Экспортын үйл ажиллагаанд инновацын гүйцэтгэх үүрэг гарын авлага боловсруулан хэвлүүлэх, түүнд Монгол улсын экспортлогч компануудын туршлагаас хамруулах | 3 дугаар улирал | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга |
| Худалдааны зохицуулалтын тухай хуулийн төсөл, Биржийн хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдэд Зөвлөлийн гишүүд идэвхтэй хэлэлцэн санал өгөх | Тухай бүр | Ч.Цэцэгмаа | Зөвлөлийн дарга |
Холбогдох байгууллагуудын линкүүд
www.ecustoms.mn
www.inspection.gov.mn
http://www.mfat.gov.mn/
Холбоо барих хаяг:
Зөвлөлийн дарга: Д.Галсандорж
Зөвлөлийн нарийн бичгийн дарга: Ч.Цэцэгмаа
Утас: 976-11-328878
Факс: 976-11-324620
E-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 14544 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136089 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 413737 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286123 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |