Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөл

Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөл нь МҮХАҮТанхимын дэргэд 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан.Тус зөвлөл нь жил бүр ББСБ-ын чуулганыг зохион байгуулж банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд гарсан ололт амжилт, алдаа дутагдлын талаар дүгнэн ярилцаж ирэх жилд дэвшүүлэх зорилго,зорилтоо тодорхойлдог.

Зөвлөлийн зорилго:

  • Монгол улсын бичил санхүүгийн салбарыг хөгжүүлэх

  • Бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгсдийн нийтлэг эрх, ашиг сонирхолыг хамгаалах, төлөөлөн илэрхийлэх

  • Бичил санхүүгийн холбогдолтой бизнесийн болон хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар төр засгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах

  • Бичил санхүүг дэмжих үр ашигтай механизмыг бий болгон тогтвортой ажиллуулах үндсэн чиглэлтэй ажилладаг.

МҮХАҮТ-ын дэргэдэх бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөлийн гишүүн болсноор:

Төр засгийн байгууллагуудад өөрийн бизнесийн хүрээнийхний болон зөвлөлийн гишүүн компаниудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр танхимаас явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ илэрхийлэх, оролцох боломжоор хангагдана.

  • Өөрийн эрхэлж буй бизнесийн хууль, эрх зүйг сайжруулах

  • Дотоод, гадаад түншлэл, бизнесийнхээ хүрээг өргөтгөж гадаад орнуудаас ирүүлж буй бизнес саналтай цаг алдалгүй танилцах

  • Тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэхийн тулд өөрийн санал, хүсэлт байр сууриа зөвлөлөөр дамжуулах төр засгийн холбогдох байгууллагуудад дамжуулан шийдвэрлүүлэх боломжтой

  • Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах, гэрээ байгуулахад анхаарах зүйлийн талаар үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө авна.

  • Банк санхүүгийн байгууллагуудтай харилцах гадаадын зээл тусламжийн төсөлд оролцох зэрэгт Танхимын дэмжлэгийг авах

  • Олон улсын жишгийн дагуу бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хөнгөлөлттэй нөхцлөөр боловсруулах

Холбоо барих утас: 324258
Хан-Уул дүүрэг, 1-р хороо Махатма Гандийн гудамж 17011 МҮХАҮТ 503 тоот
МҮХАҮТ-ын БГХССГ-ын мэргэжилтэн, Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баяртуяа, Р.Ариунтунгалаг

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14516
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136061
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413709
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286095

Манай сайтад: 43 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.227
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012