Барилга, дэд бүтцийн Зөвлөл
2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 13:00
Барилга, дэд бүтцийн Зөвлөл нь 2007 оны 12 дугаар сарын 4-нд байгуулагдсан.
Зөвлөл нь бизнес эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зам барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэх, МҮХАҮТ-ын үйл ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
Зөвлөл нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:
- Зам, барилга дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бизнесийн холбоод, төрийн бус байгууллага, бизнесийн хэвшлийнхний санал солилцох, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх,
- Зам, барилга дэд бүтцийн салбарыг дэмжин хөгжүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эзэлж байгаа байр, суурь, хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар гишүүд харилцан санал солилцож, шаардлагатай бол цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргах,
- Зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийн талаар боловсруулж байгаа төрийн бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, хувийн хэвшлийнхний саналыг тэдгээрт тусгах талаар санал гаргах,
- Зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийн эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, зам барилгын үйлдвэрлэл, үйлчилгээ, зам барилгын материалын үйлдвэрлэл, шинэ техник технологийг эрчимтэй нэвтрүүлэхэд санал, зөвлөмж гаргах,
- Зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийн талаар тус зөвлөлөөс гаргаж буй санал, дүгнэлт, зөвлөмжийг Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороонд оруулах,
- Зам, барилга дэд бүтцийн салбарыг дэмжин хөгжүүлэх замаар дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зам барилгын материал экспортлох, импортын материалын чанар, хэрэглээнд хяналт тавих талаар төр, засгаас оновчтой шийдвэр гаргахад тодорхой түлхэц үзүүлэх,
Зөвлөлийн дарга: Д.Чимид-Очир - Сан ХХК-ийн захирал
Зөвлөлийн нарийн бичгийн дарга: МҮХАҮТ-ын ахлах мэргэжилтэн Ж.Алтанцэцэг
Зөвлөлийн тэргүүлэх гишүүд:
- Б.Амарсанаа - Н Эй Би Групп-ийн захирал
- Б.Жүгдэр - УБ барилга ХХК-ийн захирал
- О.Лхагвадорж - МБМҮХолбооны гүйцэтгэх захирал
- Ч.Дорждэрэм - Бридж констракшн ХХК-ийн захирал
- Н.Даваасүрэн - Ган хийц ХХК-ийн захирал
- Б.Бямбадорж - Мон-Хорус интернэшнл ХХК-ийн захирал
- Г.Батсvх - Барилга МН барилгын зєвлєгєє мэдээллийн тєвийн захирал
- М.Батбаяр - Хатанбаатар ХХК-ийн захирал
- Б.Баярсайхан - Монинжбар ХХК-ийн захирал
- О.Сийлэгмаа - Эн Пи Ди Си ХХК-ийн захирал
- Г.Оюун - Монголын Барилгачдын Холбооны гvйцэтгэх захирал
- Ц.Эрдэнэбаяр - Монголын Үндэсний Барилгын Ассоциацийн гүйцэтгэх захирал
- Х.Хашчулуу - Бетон арматур ХХК-ийн захирал
- Д.Мижидсүрэн - Идеал Групп ХХК-ийн захирал
- Р.Ганхуяг - Их Үйлсийн Эрэлд ХХК-ийн захирал
- Ц.Дашцэрэн - Мастер Пропертиз ХХК-ийн захирал
- А.Цогтжав - Эрчим төсөл ХХК-ийн захирал
Зөвлөлийн гишүүд нь МҮХАҮТ-ын барилга, зам, үл хөдлөх хөрөнгө, зураг төслийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд байна.
Web холбоосууд:
Холбоо барих:
Ж.Алтанцэцэг /МҮХАҮТ-ын ахлах мэргэжилтэн/
Утас: 324394, 88117309
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Хаяг: МҮХАҮТанхим, 303 тоот өрөө