2011 оны 10-р сарын 03, Даваа гариг, 18:24
МҮХАҮТ нь дэлхийн 60 гаруй орны Худалдааны Танхим, Худалдаа дэмжих байгууллагуудтай идэвхитэй хамтран ажилладаг бөгөөд үүнээс 28 орны Худалдааны Танхимтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хоёр талын эдийн засаг, бизнесийг хөгжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Красноярскийн ХАҮТ, Новосибирскийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, Бурядын ХАҮТАлтай хязгаарын ХАҮТ, КузбассынХАҮТ, Читагийн ХАҮТ, Хакасын ХАҮТ, Екатеринбург ХАҮТ, Омск мужийн ХАҮТ нартай нягт холбоотой хамтран ажиллаж ирсэн билээ.
Худалдаа, эдийн засгийн Шинжлэх Ухаан Техникийн Хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газрын Комиссын хуралдааны протоколыг үндэслэн МҮХАҮТ-ын дэргэд “ОХУ-тай Хамтран ажиллах ажил хэргийн Зөвлөл”-ийг 2010 оны 11 дүгээр сарын 01-нд байгуулсан. “ОХУ-тай Хамтран ажиллах ажил хэргийн Зөвлөл”-ийн нийт гишүүдийн хурлын протокол болон дүрмийн дагуу Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Х.Наранхүү томилогдон ажиллаж байна. Манай зөвлөл нь ОХУ-тай олон жилийн хугацаанд худалдаа, техникийн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн Монголын томоохон аж ахуйн нэгж, төрийн байгууллага, УҮГ болон банк санхүүгийн байгуулагуудын удирдлагуудын бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
2010 оны 12-р дугаар сард ОХУ-д Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр ОХУ-ын Монгол Улстай хамтран ажиллах хэргийн Зөвлөлтэй санамж бичгийг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд доорхи чиглэлээр ажиллах болно. Үүнд:
ОХУ-Монгол улсын худалдаа-эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, ОХУ-Монгол улсын хооронд бий болсон стратегийн түншлэлийг тодорхой утга агуулгаар баяжуулахын тулд энэ салбарт бүх түвшиний хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Харилцан худалдаа, хөрөнгө оруулалт хийхэд бизнес эрхлэгчдэд тулгарч буй бодит асуудлуудыг хоёр орны төрийн байгууллагуудад богино хугацаанд харилцан мэдээлж байх, тухайлбал:
хоёр орны худалдаа-эдийн засаг болон зах зээлийн хөгжилтэй холбоотой мэдээлэл солилцох;
Хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой бизнес форум, уулзалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулах;
Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр дэмжих, тэдэнд чадварлаг бизнесийн түнш олох, яриа хэлцэл хийх, гэрээ зөвшилцөл байгуулахад нь дэмжих үйлчилгээ үзүүлэх;
Аль аль талын сонирхож буй сэдвээр хамтарсан үзэсгэлэн, бага хурал, семинар зохион байгуулах, ийм төрлийн арга хэмжээ зохиоход нь нөгөө талдаа дэмжлэг үзүүлэх;
Харилцан ойлголцол, мэдээлэл солилцоог сайжруулж бизнесийн уур амьсгалыг илүү таатай болгох үүднээс хоёр улсын бизнесийн хүрээнийхэн, ОХУ болон Монгол улсын засгийн газрын болон бусад байгууллагуудын төлөөлөл бүхий хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах;
ОХУ-Монгол улсын бизнес эрхлэгчдийн хоёр талын хамтын ажиллагаанд, нэн ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийн болон хил орчмын худалдаа, хамтын ажиллагааны салбарт, шинээр түлхэц үзүүлэх.
ОХУ-н болон Монгол улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр орны сонирхсон байгууллага, компаниудын хооронд бизнесийн шууд холбоо харилцааг бий болгох, тэдгээрийн хооронд харилцан ашигтай гэрээ, зөвшилцөл байгуулахад хамтран ажиллах.
Шинээр хамтарсан төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн таатай нөхцөл бий болгох явдлыг талууд дэмжиж ажиллах. /ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн 2011 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хавсаргав/.
Өнөөгийн байдлаар ОХУ-аас хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байгаа ба Монгол Улсын засгийн газраас ОХУ-тай ураны салбарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, цаашид уул уурхай болон мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуурын боловсруулах үйлдвэр зэрэг үндсэн суурь салбарт хамтран ажиллах ирээдүй байгаа юм.
томруулах
Томруулах
томруулах
Томруулах
томруулах
Томруулах
томруулах
Томруулах
томруулах
Томруулах
томруулах
Томруулах
томруулах
Томруулах
Санамж бичиг, Зөвлөлийн бүрэлдэхүүн, Зөвлөлийн дүрэм, Зөвлөлийн төлөвлөгөө зэргийг хавсралт файлаас үзнэ үү!
Харилцах хаяг:
МҮХАҮТанхимын ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл нарийн бичгийн дарга
Д.Адъяасүрэн - 91919396
С.Мөнхбат - 99169684
Факс: 976-11-324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 14497 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136042 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 413690 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286076 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |