Шинжлэх Ухаан Бизнесийн Зөвлөл

Шинжлэх Ухаан Бизнесийн Зөвлөл нь 2006 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргын хамтарсан тушаалаар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Зөвлөлийн зорилго нь шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд оршино.

Дэлхий нийтээрээ мэдлэгт суурилсан эдийн засагт шилжиж байгаа өнөө үед Монгол улсад шинжлэх ухаан технологийн судалгаа, эрдэм шинжилгээний туршилт, зохион бүтээлтийн ажлыг дэмжин хөгжүүлэх, түүний практик үр өгөөжийг дээшлүүлэх, ялангуяа шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол улсад инновацийн орчинг бүрдүүлэх тал дээр тус зөвлөл нь үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

Түүнчлэн улс орноо хөгжүүлж эдийн засгаа идэвхжүүлэхэд шинжлэх ухаанаа хөгжүүлэх зөв бодлого, сайн санхүүжилт хэрэгтэй гэдгийг гишүүд дурьдаж байлаа. АНУ-д жилд 360 орчим тэрбум долларыг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6%-ийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг ба байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа нэг эрдэм шинжилгээний ажилтны жилийн зардал ойролцоогоор 45000-60000 доллар байдаг бол манай улсад шинжлэх ухааны салбарын жилийн санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 0.19% буюу 11.7 сая доллар, нэг эрдэм шинжилгээний ажилтны жилийн зардал ойролцоогоор 1000 ам.доллар байна.

Шинжлэх Ухаан Бизнесийн Зөвлөл дараахь 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөгөөгөө баталсан. Үүнд:

  • Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

  • Инноваци, технолог дамжуулалтын чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулах;

  • Шинжлэх ухаан-бизнес-боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;

  • Эдийн засгийн хөгжилтөд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл, хөтөлбөр боловсруулах;

Эрдэмтдийн бий болгосон шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний болон гадаадын шинэ технологийг нутагшуулах зорилгоор “Шинэ бүтээл, ашигтай загвар-ШБАЗ” үзэсгэлэн мөн үндэсний технологийн форумыг зохион байгуулж, үзэсгэлэнгийн бүтээлүүдээр гарын авлага гаргах, хэвлэл мэдээлэлд нийтлүүлэн сурталчилна. Инноваци, технолог дамжуулалтыг дэмжих зорилгоор шинжлэх ухаан-технологийн парк, технологийн инкубатор байгуулах, энэ чиглэлээр дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч сургалт зохион байгуулна. Инновацийн ажлын үр дүнг байнгын хэрэглээ болгоход гарсан зарим ололтыг сурталчилж дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Жишээлбэл: ХХААХҮЯ /100 сая/, Монос групп /60 сая/, ШУТСан /160 сая/ хамтран 2 инновацийн төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Эрдэм шинжилгээний судалгаа, боловсруулалтын ажлын санхүүжилтэд төсвийн бус санхүүжилт, хувийн хэвшил, бизнесийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөлийн портал сайт ажиллуулж шинжлэх ухааны байгууллагуудад хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудыг мэдээлэх нөгөө талаас аж ахуйн нэгж, компаниудын захиалгын дагуу боловсруулах техник, технологийн саналыг тогтмол мэдээлнэ. Шинжлэх ухаан-бизнес-боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд их дээд сургуулиудын оюутнуудын дунд аж ахуйн нэгж, компаниудын захиалгаар эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан, тэмцээн зохион байгуулна.

Манай зөвлөлтэй хамтарч ажилладаг аж ахуйн нэгж, компаниудад талархлаа илэрхийлэхийн хамт бидэнтэй цаашид хамтарч ажиллах хэний ч хувьд манай үүд нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна.

ШИНЖЛЭХ УХААН, БИЗНЕСИЙН
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Зөвлөлийн дарга: Ч.Куланда Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны дэд сайд
Зөвлөлийн орлогч дарга: Ц.Янсанжав МҮХАҮТанхимын орлогч дарга

Нарийн бичгийн дарга:

Б.Оюунгэрэл МҮХАҮТ-ын ПБТГЗЗХэлтсийн мэргэжилтэн
Т.Сувдмаа БСШУЯ-ны ШУТГ-ын мэргэжилтэн

Гишүүд:

  1. Д.Рэгдэл - ШУА-ын тэргүүн дэд ерөнхийлөгч

  2. Ө.Сүхбаатар - БСШУЯ-ны ШУТГ-ын дарга

  3. Т.Ган-Эрдэнэ - ШУТСангийн дарга

  4. Б.Очирбат - ШУТИС-ын дэд захирал

  5. Ш.Дэмбэрэл - ХААИС-ын ИТДТөвийн захирал

  6. Ц.Ням-Осор - ЗГ-ын агентлаг-ЖДҮГазрын дарга

  7. Х.Ганбаатар - МАОЭХолбооны гүйцэтгэх захирал

  8. Б.Арвинбаяр - ҮХШХ-ны ХХИБХэлтсийн дарга

  9. Ч.Нэргүй - МҮХАҮТ-ын НБТЗГазрын дарга

  10. Л.Хүрэлбаатар - Монос групп ХХК-ий ерөнхийлөгч

  11. Д.Дэмбэрэлнямба - Монхимо ХХК-ий ЭШТТөвийн захирал

  12. Л.Ганпүрэв -  Тайж групп ХХК-ий ерөнхий захирал

  13. Д.Нэргүй - M-ICP компаний гүйцэтгэх захирал

  14. Л.Даваажаргал - Бридж Групп-ын ерөнхийлөгч

  15. Ц.Эрдэнэбилэг - АПУ ХХК-ий гүйцэтгэх захирал

  16. Ч.Түмэнгэрэл - Өгөөж чихэр боов ХХК-ий захирал

  17. А.Баяраа - “Хас” банкны БҮ-ий 2-р Төвийн захирал

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14480
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136025
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413673
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286059

Манай сайтад: 47 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.228
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012