МХЕГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл

МХЕГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл нь МХЕГ-ын дарга Я.Содбаатарын 61 дүгээр тушаалаар 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан. Олон нийтийн төлөөлөлийн санал бодлыг хүргэх, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх журам стандартыг боловсронгуй болгох чиглэлээр санал санаачлага гаргах, хяналт шалгалтын үйл ажиллагаа, үр дүнтэй танилцах, байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний мөрдөлтөд зөвлөмж өгөх зорилготой ажилладаг орон тооны бус олон нийтийн зөвлөл юм.

Олон Нийтийн Зөвлөл нь

  • Бизнесийн хяналтыг дэмжих дэд зөвлөл

  • Олон нийтийн харилцааны дэд зөвлөл гэсэн хоёр дэд зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрэгжүүлэх гол чиг үүрэг нь:

  • Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах;

  • Мэргэжлийн хяналтын байгууллага хараат бус, ил тод, хууль дээдлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;

  • Хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;

  • Хяналт шалгалтын үйл ажиллагаанд зөвлөлийн бүрэлдэхүүнээс төлөөлөл оролцуулах;

  • Мэргэжлийн хяналтын байгууллагын болон улсын байцаагчийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уламжлах;

  • Зөвлөл нь хууль тогтоомж, гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагад зөвлөмж өгч, чиг үүргийнхээ хүрээнд гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.

Зөвлөлийн гишүүнд дараахи шаардлага тавигддаг:

  • Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй байх;

  • Хууль зүйн болон ажлын зохих мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвартай байх;

  • Ял шийтгэлгүй байх.

Зөвлөлийн гишүүнээр дараах холбоо, төрийн бус байгууллагууд ажиллаж байна:

  • Монголын Барилгын Үндэсний Ассиоциаци

  • Монголын Үйлдвэрлэлийн Хоршоололын Төв Холбоо

  • Жижиг Дунд Үйлдвэрийн Хөгжил Нэгдсэн Холбоо

  • Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

  • Монголын Эм Зүйн Байгууллагуудын нэгдсэн “Эм” Холбоо

  • МҮХАҮТ

  • Монголын Төрийн Бус Сургуулиудын Холбоо

  • Монголын Хүнсчдийн Холбоо

  • Монголын Уул Уурхайн Үндэсний Ассиоциаци

  • Миний Монголын Газар Шороо

  • Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг

  • Их Сургуулиудын Консерцум

  • Байгаль Орчны Иргэний Зөвлөл

  • Монголын Авто Замчдын Холбоо

  • Монголын Худалдаа Эд хэрэглэгчдийн Хоршоололын Төв Холбоо

  • Эрс шинэчлэл Хөдөлгөөн

  • Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо

  • Монголын Арьс шир Үйлдвэрлэлийн Холбоо

  • Монголын “Нефьт хий” Ассиоциаци

  • Монголын Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэл

2010 онд МХЕГ-тай хамтран баталсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Та бүхний бизнесийн ажил хэрэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай холбоотой байдлаар ямар нэгэн хүндрэл саад бэрхшээл тулгарсан бол та доорхи хаягаар бидэнд хандана уу.

E-mail хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. МХЕГ-ын ОНЗ-ын дарга
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. МХЕГ-ын ОНЗ-ын нарийн бичиг

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14470
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136015
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413663
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286049

Манай сайтад: 49 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.226
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012