Баянзүрх Дүүргийн Бизнес Зөвлөл

Зөвлөлийн зорилго

Дүүргээс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулах, хүнд суртал, олон шат дамжлагыг багасгах, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн зарим үйлчилгээг ТББ-д шилжүүлэх, энэ талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг тууштай бууруулах, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, Дүүрэг-Танхим-Бизнес эрхлэгч хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхижүүлэх, бизнес эрхлэгчдэд ээлтэй загвар-жишиг дүүргийг бий болгох зорилготой.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчдийг дотоодод үйлдвэрлэл нэмэгдүүлэх, хєгжvvлэх чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, сурталчилгааны ажлыг байнга хийх

  • Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах, зєвлєгєє єгєх, тэдний дуу хоолойг Засгийн газар болон байгууллага агентлагуудад хvргэх.

  • Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчидтэй холбоотой тулгамдсан асуудлаар хурал, зєвлєгєєн хийх.

  • Гадаад улс орнуудаас ирсэн саналыг цаг тухай бvрт нь И-мэйл, утас, факсаар хvргэх

  • Гадаад, дотоодод зохион байгуулагдаж байгаа салбар салбарын vзэсгэлэнд зєвлєлийн гишvvдийг оролцуулах

Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн

Зөвлөлийн дарга – Ц.Алимаа /Да хүрээ трейд ХХК-ийн захирал/

Зөвлөлийн гишүүд

  1. “Да хүрээ трейд” ХХК - Ц.Алимаа

  2. “Хурдны зам “ ХХК – О.Энхсүх

  3. “Бимэкс” ХХК – Ц.Бат-Өлзий

  4. “Дэлгэртэс” ХХК – Н.Сүнжидмаа

  5. “Ханбогд кашемир” ХХК – Ч.Ганцэцэг

  6. “Алкес” ХХК – Г.Золжаргал

  7. “Хатан-эстэр” ХХК – Р. Гэрэл

  8. “Ялгуун прогресс” ХХК – Х.Надмид

  9. “Мөнхийн болор” ХХК – М. Мөнхмагнай

Зөвлөлийн нарийн бичгийн дарга
Н.Өлзийнаран, П.Бямбабаяр /ГОНХХ-ын Тэргүүлэх мэргэжилтэн, МТИ-БХХ-ийн Ахлах мэргэжилтэн/

Ч.Байгалмаа /БЗД-ийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн жижиг дунд үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/

2011 онд хийх ажлын төлөвлөгөө

  1. Хоёр тал хамтран хамтын үйл ажиллагааны талаар тогтмол судалгаа хийж гарсан үр дүн дээр үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж ажиллах, “Бизнес таймс” сонин, “Бизнес ба хөгжил” сэтгүүл, Улаанбаатар сонин, Нийслэлийн сонин, Танхимын болон Дүүргийн вэб сайт, бусад мэдээллийн хэрэгслээр сурталчилах.

  2. Танхимын үйл ажиллагааг Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн таниулах үүднээс Танхимтай танилцах хичээлийг Дүүргийн сургуулиудтай гэрээ хийсний дагуу зохион байгуулах. Үүнд, Танхимыг танилцуулах кино үзүүлж, цаашид ирээдүйн бизнес эрхлэгчид-гишүүдийг бэлдэх

  3. Дүүрэг-Танхим-Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй зөвлөл байгуулах, дүүргийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар тус зөвлөлөөр тогтмол хэлэлцдэг болгох,

  4. Дүүргийн Бизнес эрхлэгчид, төрийн захиргааны байгууллагуудын хамтарсан чуулга уулзалтыг хороо тус бүрээр зохион байгуулах.

  5. Бизнес эрхлэгчид, иргэдэд Дүүргийн болон Танхимын үйл ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллийг өгөх зорилгоор “Дүүрэг-Танхимын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг хамтран зохион байгуулах.

  6. Дүүрэгт орших гадаадын хөрөнгө оруулалттай болон экспортын бүтээгдэхүүн үйдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаар МҮХАҮТ-тай хамтран танилцах аялал зохион байгуулах, тэдгээрийн санаа бодлыг сонсох, хүсэлтийн дагуу тодорхой ажил зохиох.

  7. МҮХАҮТ–тай хамтран худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг олон улсын үзэсгэлэн яармаг, сургалтанд хамруулах,

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Баянзүрх дүүргийн ЗДТГазрын дэргэдэх Бизнесийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь дүүргээс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулах, хүнд суртал, олон шат дамжлагыг багасгах, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн зарим үйлчилгээг ТББ-д шилжүүлэх, энэ талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг тууштай бууруулах, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, Дүүрэг-Танхим-Бизнес эрхлэгч хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхижүүлэх, бизнес эрхлэгчдэд ээлтэй загвар-жишиг дүүргийг бий болгох, худалдаа үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, дүүргийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийнхний хооронд тавигдсан хамтын ажиллагааг идэвхжүүлэн уялдуулж зохицуулах, санал солилцох, мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.

  2. Зөвлөл нь дүүргийн хөгжилд бизнес эрхлэгчдийн оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, дүүргийг хөгжүүлэх гэсэн нийтлэг эрх ашгийн үүднээс харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтран ажиллах хэлбэрээр энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

  1. Зөвлөл нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, МҮХАҮТанхим, хувийн хэвшлээс бүрэлдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг гишүүд зөвшилцсөний үндсэн дээр тогтоолоор батална.

  2. Зөвлөлийн даргаар хувийн хэвшлийн төлөөлөл ажиллана.

  3. Зөвлөлдөх хорооны нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тус бүр нэг нэг мэргэжилтэн ажиллана.

  4. Зөвлөл сард нэг удаа хуралдана. Хуралдааныг Зөвлөлийн дарга зарлаж удирдана. Зөвлөлийн нийт гишүүдийн олонхи ирсэн тохиолдолд хуралдааныг хуралдуулна.

  5. Зөвлөлийн хуралдаанаас тогтоол, санал, дүгнэлт, зөвлөмж гаргана. Гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг дүүргийн ИТХ болон ЗДЗөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэн гарсан шийдвэрийг нь Зөвлөлд эргэж заавал мэдэгдэж байна. Хэрэв хуралдааны шийдвэрээс өөр санал гарах буюу талууд зөвшилцөлд хүрээгүй бол энэ тухай хуралдааны тэмдэглэлд тодорхой бичнэ.

  6. Зөвлөлийн дарга харилцан тохиролцож хуралдаанд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална. Уг жагсаалтыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга нар ээлжит хуралдаанаас 7 хоногийн өмнө гишүүдэд тараана.

  7. Судалгаа тооцоо шаардсан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж болно.

  8. Зөвлөл нь улирал бүр хийсэн ажлынхаа тайланг гаргана.

Гурав. Зөвлөлийн бүрэн эрх

  1. Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    а/ дүүргээс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулах, хүнд суртал, олон шат дамжлагыг багасгах, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн зарим үйлчилгээг ТББ-д шилжүүлэх, энэ талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг тууштай бууруулах, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, Дүүрэг-Танхим-Бизнес эрхлэгч хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхижүүлэх, бизнес эрхлэгчдэд ээлтэй загвар-жишиг дүүргийг бий болгох, худалдаа үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, дүүргийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийнхний хооронд тавигдсан хамтын ажиллагааг идэвхжүүлэн уялдуулж зохицуулах, санал солилцох, мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргах;
    б/ Баянзүрх дүүрэг ба Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Монгол Улсын Засгийн Газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн Орчны Шинэтгэлийн Жил”, Баянзүрх дүүргийн ИТХ-ын тогтоолоор “Төрийн дэмжлэг-Нийгмийн хариуцлагыг сайжруулах жил”-2011 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
    в/ Дүүргийн хөгжилд бизнес эрхлэгчдийн оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, бүс нутагт бизнес эрхлэх тааламжтай орчин буй болгох, худалдаа үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, нийслэлийн төр захиргааны байгууллага, бизнесийн хэвшлийнхний хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд харилцан санал, мэдээлэл солилцож шаардлагатай бол цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах;
    г/ Дүүргийг хөгжүүлэх талаар боловсруулж байгаа төрийн байгууллагуудын бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, хувийн хэвшлийн саналыг түлхүү тусгах талаар зөвлөмж гаргах;
    д/ Зөвлөлийн дэргэд байгуулагдах дэд зөвлөлийг байгуулах эсэх талаар хэлэлцэн тогтоолоор батлан ажиллуулах;
    ё/ Төрийн захиргааны төв байгууллагаас гаргах эдийн засаг, бизнесийн салбартай холбоотой тогтоол, шийдвэр, дүрэм, журамд хяналт тавих, санал, нэмэлт өөрчлөлт оруулах;
    ж/ Хууль тогтоомж зөрчсөн, давхардсан хяналт шалгалт, хүнд суртал бий болгох, шат дамжлагыг нэмэгдүүлж буй хүчингүй болгох шаардлагатай тогтоол, шийдвэр, дүрэм, журмыг судалж Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байгууллагад мэдэгдэх.

  2. Зөвлөл нь дараах үүргийг хүлээнэ:
    а/ Нийслэлийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоотой асуудлаар зөвлөлгөөн, чуулга уулзалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулах санаачилга гаргах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
    б/ Гадаад улс орны төр засгаас хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх, нийслэлээ хөгжүүлэх талаар явуулж байгаа туршлагыг судлан танилцах, сурталчилах, тэргүүн туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх талаар санал боловсруулах.

Дөрөв. Зөвлөлийн бүрэлдэхүүний эрх үүрэг

  1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга:
    a) Нарийн бичгийн дарга нь гишүүддээ ээлжит хурлын зарыг тараана.
    b) Хуралдаан бүрийн тэмдэглэл хөтөлж, Зөвлөлийн бичиг хэргийг хөтлөн явуулна.
    c) Зөвлөлийн материалыг цэгцэлж, журмын дагуу архивлана.
    d) Ээлжит хуралдаан бүрийн бэлтгэл ажлыг хангаж, гишүүдэд хуралдааны материалыг тараана.

Холбоо барих:
Нарийн бичгийн дарга:
П.Бямбабаяр, Н.Өлзийнаран, Ч.Байгалмаа
Харилцах утас: 328878, 324394, 263224

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14467
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт136012
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413660
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5286046

Манай сайтад: 47 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012