2011 оны 8-р сарын 17, Лхагва гариг, 13:04
МҮХАҮТанхим нь бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн дуу хоолойг төр засаг, шийдвэр гаргах шатны байгууллагуудад хүргэх үйл ажиллагааныхаа хүрээнд эрхлэж буй бизнесийн чиглэл, хамаарах салбараар нь гишүүн байгууллагууддаа зөвлөл болгон нэгжид хувааж илүү нягт хамтран ажилладаг юм. Эдгээр зөвлөлүүдээс өөрийн гэсэн өнгө төрх, үйл ажиллагаагаараа бусдаасаа ялгарч байдаг зөвлөл бол ”Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл”.
Зөвлөлийн үүрэг
МҮХАҮТ-ын дэргэдэх ”Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Зөвлөл” нь анх 2005 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Танхимын гишүүн, эмэгтэй бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр гишүүдийн санаачлагаар байгуулагдсан. Зөвлөлийн гишүүнд Танхимын гишүүн бүх бизнес эрхлэгч хатагтай нар хамрагддаг. Манай зөвлөл нь 200 гаруй гишүүн байгууллагын захирлуудын хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж ирлээ. Зөвлөлийн Тэргүүлэгч гишүүнээр 13 гишүүн 2 жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй.
Зөвлөлийн зорилго
Бидний эрхэм зорилго бол Монгол улсын хөгжил, түүний дотор эдийн засгийн өгөөжийг бий болгодог хувийн хэвшлийн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг таниулан сурталчлах, макро эдийн засгийн бодлогод жендерийн асуудлыг хүчтэй болгож, нийгмийн бүх орон зай, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд харилцан биенээ хүндэтгэсэн тэнцвэртэй байдалд хүрэх явдал юм.
Зөвлөлийн үйл ажиллагаа, үйлчилгээ
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах
Сургалт, семинар зохион байгуулах
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн шинэ таатай боломж болон тэдний туршлагаа хуваалцах хурал, чуулган, уулзалт зохион байгуулах
“Lady Entrepreneur” арга хэмжээг зохион байгуулахад оролцож, бизнесээ амжилттай эрхэлж буй эмэгтэйчүүдээ олон нийтэд сурталчилах, урамшуулан шагнах
Бизнес эрхлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудлуудын талаар гишүүдээс санал авах
Харилцан бие биенээсээ суралцах
Хамтран бизнесээ өргөжүүлэх боломжыг судалж хэрэгжүүлэх гэх мэт олон талыг хамарсан үйл ажиллагааг явуулж байна.
Хатагтай та МҮХАҮТ-ын дэргэдэх ”Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн гишүүн болсноор:
Төр засгийн байгууллагуудад бизнесийн хүрээнийхний болон гишүүн компаниудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр Танхимаас явуулж буй үйл ажиллагаанд санал бодлоо тусгуулах, түүнд биечлэн оролцох боломжоор хангагдана.
Дотоод, гадаад түншлэл, бизнесийнхээ хүрээг өргөтгөж гадаадын иргэн, хуулийн этгээдүүдээс ирүүлж буй бизнес саналтай цаг алдалгүй танилцаж интернетийн веб-хуудас, электрон худалдааны боломжийг бүрэн ашиглана.
Бизнесийн хамгийн орчин үеийн мэдээлэл бүхий номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах, гэрээ байгуулахад хууль, эрх зүйн талаас анхаарах зүйлийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авна.
Гадаад, дотоодод зохиогдох үзэсгэлэн яармагт хөнгөлөлттэй нөхцлөөр оролцоно.
"Бизнес таймс" сонин болон бизнесийн холбогдолтой бусад мэдээллийг үнэ төлбөргүй хүлээн авна.
Банк санхүүгийн байгууллагуудтай харилцах, гадаадын зээл тусламжийн төсөлд хамрагдах зэрэгт Танхимын дэмжлэгийг авна.
Олон улсын жишгийн дагуу бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээг Танхимын зүгээс хөнгөлөлттэй нөхцлөөр үзүүлнэ.
Өөрийн е-майлийн хаягаар танхимаас зарлаж буй зар, бизнес санал, мэдээлэл зэргийг түргэн шуурхай авах боломжтой.
Зөвлөлийн дарга: Гандирс ХХК ерөнхий захирал Ц. Эрдэнэчулуун
Нарийн бичгийн дарга: НБТЗГ-ын ахлах мэргэжилтэн, “Бизнес ба хөгжил” сэтгүүлийн сэтгүүлч Л. Ойгонжав
Тэргүүлэгч гишүүд:
Б. Бадамханд Хатансүлжээ ХХК
П. Шүрэнцэцэг Ай энд юу тур ХХК
Б. Мөнхзул Жүр үр ХХК
Б. Болормаа Монгол эм импекс ХХК
Р. Лхагвадулам Лэди төв
Р. Мөнхцэцэг Цомбо ХХК
Ч. Ганцэцэг Ханбогд кашмер ХХК
Б. Хишигмаа Түвшин ундраа ХХК
Б. Гэрэлмаа ландэкс ХХК
Д. Оргилмаа Сантис боловсролын төв
С.Байгальмаа Батбайгаль ХХК
Х. Туяа Натул ХХК
П. Батчимэг АПУ трейдинг ХХК
М. Оюундэлгэр Монолаб ХХК
Ч. Даваажав Практикал даатгал ХХК
М. Золзаяа Улаанбаатар буян ХХК
П. Болдмаа Их газрын чулуу ХХК
Д. Нарангэрэл Синафс ХХК
Баясгалан Зар мэдээ сонин
Г. Ариунжаргал Үлэмж кашмер ХХК
Б. Ариунаа Гоёл кашмер ХХК
Холбогдох хаяг:
Утас: 11-310619,
Факс: 976-11-324620
Гар утас: 99077127
Е-mail: oigonjaү@mongolchamber.mn
Yahoo:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 14430 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 135975 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 413623 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286009 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |