Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл
2011 оны 8-р сарын 24, Лхагва гариг, 19:03
ЗОРИЛГО:

Жижиглэн худалдаа эрхлэгчид төдийгүй худалдаа, үйлчилгээний чиглэлээр ү йл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, тэдгээрийг нэгтгэж дуу хоолой г нь төр, засгийн газрын байгууллагуудад хүргэх, гадаад, дотоод зах зээлд танилцуулж холбог дох үзэсгэлэн, яармаг, сургалт семинарт өргөнөөр хамруулах улмаар тус салбарын хүрээнд зах зээлд шинээр нэвтэрч байгаа хамгийн сүүлийн техник технологи болон тэргүүн туршлагуудыг харилцан солилцох боломжоор хангах зэргээр тэдгээрийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Жижиглэн худалдаа болон худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэх, хамтран санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх
- Тухайн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тухай бүрд нь хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж гарган холбогдох төр, засгийн газрын байгууллагуудад хүргэх, шийдвэрлүүлэх
- Хувийн болоод бизнесийн байгууллагууд, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, дэмжих, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх
- Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах таатай орчинг бий болгох, шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хууль, тогтоомжинд салбараа төлөөлөн, гишүүдийнхээ саналыг тусгуулах
- Гишүүдээ гадаад, дотоодод болж буй холбогдох сургалт, семинар болон үзэсгэлэн яармагт өргөнөөр хамруулах
- Тус салбарт шинээр нэвтэрч буй техник технологи, шинэ санаа, бүтээлийг дэмжих, тэдгээрийг сурталчлах, бусдад таниулах
- Гадаад, дотоод зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах
- Бусад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас туршлага судлах, мэдээлэл солилцох гэх мэт.
ГИШҮҮНЧЛЭЛ:
Тус зөвлөл нь Ази, Номхон Далайн Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Нийгэмлэгүүдийн Холбооны (АНДЖХЭНХ) буюу Federation of Asia Pacific Retailers Association (FAPRA) жинхэнэ гишүүн бөгөөд эндээс зохион байгуулж байгаа төрөл бүрийн арга хэмжээнд оролцох, түүний гишүүн орнуудад хэрэгжиж байгаа техник технологи, боломжит туршлагуудыг өөрсдийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх гэх мэт.
FAPRA БУЮУ АНДЖХЭНХ-НЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
АНДЖХЭНХ нь 1989 онд байгуулагдсан бөгөөд Япон, Солонгос, Австрали, Турк, Хонг Конг, Хятад, Сингапур, Вьетнам, Малайз, Филиппин зэрэг 20 гаруй орны жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо түүний гишүүнд ордог.
Тус холбооны гол зорилго нь нийт бүс нутгийн хэмжээнд жижиглэн худалдааны салбарыг хөгжүүлэх, гишүүдийн харилцаа холбоог бий болгох, тэдний хоорондох нөхөрсөг, хамтын ажиллагааны орчин бий болгох, худалдааны харилцааг дэмжих, түүгээрээ дамжуулан бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, хүмүүсийн аж амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулах, бүс нутгийн төлөөлөгчдийн ашиг сонирхолд нийцсэн бүхий л үйл ажиллагааг явуулахад оршино.
АНДЖХЭНХ-ООС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ГОЛ АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
АНДЖХЭНХ-оос зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг нь Asia Pacific Retailers Exhibition & Convention (APRCE) буюу Ази, Номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгдийн үзэсгэлэн, бага хурал юм. Энэ арга хэмжээг 1983 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал:
2007 он: 13th APRCE, Японы Токио хот, 2800 төлөөлөгч
2009 он: 14th APRCE, Солонгосын Сөүл хот, 3800 төлөөлөгч
2011 он: 15th APRCE Сингапурт болно.
Мөн 2009 оноос эхлэн тус холбооноос бүс нутгийн хэмжээнд жижиглэн худалдааны салбарыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор холбооны шагнал буюу “FAPRA AWARDS” арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.
ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ (ЖХЭЗ)
ЗОРИЛГО:
Жижиглэн худалдаа эрхлэгчид төдийгүй худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, тэдгээрийг нэгтгэж дуу хоолойг нь төр, засгийн газрын байгууллагуудад хүргэх, гадаад, дотоод зах зээлд танилцуулж холбогдох үзэсгэлэн, яармаг, сургалт семинарт өргөнөөр хамруулах улмаар тус салбарын хүрээнд зах зээлд шинээр нэвтэрч байгаа хамгийн сүүлийн техник технологи болон тэргүүн туршлагуудыг харилцан солилцох боломжоор хангах зэргээр тэдгээрийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
• Жижиглэн худалдаа болон худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэх, хамтран санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх
• Тухайн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тухай бүрд нь хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж гарган холбогдох төр, засгийн газрын байгууллагуудад хүргэх, шийдвэрлүүлэх
• Хувийн болоод бизнесийн байгууллагууд, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, дэмжих, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх
• Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах таатай орчинг бий болгох, шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хууль, тогтоомжинд салбараа төлөөлөн, гишүүдийнхээ саналыг тусгуулах
• Гишүүдээ гадаад, дотоодод болж буй холбогдох сургалт, семинар болон үзэсгэлэн яармагт өргөнөөр хамруулах
• Тус салбарт шинээр нэвтэрч буй техник технологи, шинэ санаа, бүтээлийг дэмжих, тэдгээрийг сурталчлах, бусдад таниулах
• Гадаад, дотоод зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах
• Бусад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас туршлага судлах, мэдээлэл солилцох гэх мэт.
ГИШҮҮНЧЛЭЛ:
Тус зөвлөл нь Ази, Номхон Далайн Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Нийгэмлэгүүдийн Холбооны (АНДЖХЭНХ) буюу Federation of Asia Pacific Retailers Association (FAPRA) жинхэнэ гишүүн бөгөөд эндээс зохион байгуулж байгаа төрөл бүрийн арга хэмжээнд оролцох, түүний гишүүн орнуудад хэрэгжиж байгаа техник технологи, боломжит туршлагуудыг өөрсдийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх гэх мэт.
FAPRA БУЮУ АНДЖХЭНХ-НЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА