2011 оны 11-р сарын 21, Даваа гариг, 18:20
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд нийт 42 салбар зөвлөл ажиллаж байна. Энэхүү зөвлөлүүдийн нэг нь Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зөвлөл юм.
Зөвлөл байгуулагдсан цагаас хойш хэсэг хугацаанд нэлээд идэвхитэй ажиллаж холбогдох хууль, журам, тогтоол гэх мэт өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах буюу бизнесийн таатай орчинг бүрдүүлэхтэй холбоотой санал бодлоо өгч хүндрэлтэй асуудлаа харилцан ярилцаж санал нэгдэн шийдвэрлэн ажиллаж байсан боловч сүүлийн үед тус зөвлөлийн ажилд ахиц гарахгүй байгааг онцлон тэмдэглэж байна. Энэ нь нөгөө талаас тус зөвлөлийг хариуцан ажиллуулж чадаагүй Танхимын хариуцсан ажилтнуудын буруу юм.
Тус зөвлөлтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор 3 үндсэн хэсэгт хуваагдан ангилж байгаа билээ. Үүнд:
Гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, ургамлын гаралтай бүх бүтээгдэхүүн
Мах, махан болон мах орлуулах бүх төрлийн бүтээгдэхүүн
Сүү, сүүн бүтээгдэхүүн, архи, шар айраг ус ундаа, шүүс гэх мэт
Иймд хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нийт гишүүд болон гишүүн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд та бүхнийг Хүнсний үйлдвэрлэлээ улам бүр өргөжүүлж амжилттай авч явахад юу юуг шийдвэрлэвэл зохих, үүнтэй уялдуулан сургалт, төсөл хөтөлбөр, хөнгөлөлт, дэмжлэг, мэдээлэл гэх мэт холбоотой бүх асуудлаараа бидэнтэй хамтран ажиллахыг хүичээнгүйлэн хүсье.
Одоогоор тус зөвлөл нь энэхүү салбарыг хариуцан ажиллуулах даргагүй байгаа тул хүнсний үйлдвэрлэлийн салбарын асуудлыг сайн мэдэх, энэхүү салбартай холбоотой тулгамдсан болон тулгарч болзошгүй асуудлыг салбарын бизнес эрхлэгчидтэй хамтран төр, засагт тавьж шуурхай шийдвэрлэх, хүсэл эрмэлзэлтэй хүн байвал бидэнд яаралтай хандана уу.
Хүнсний үйлдвэрлэгчдэд болон бусад бизнес эрхлэгчдэд цаг үеийн мэдээлэл хүргэх зорилгоор улирал бүр цахим мэдээ гаргадаг бөгөөд үүнтэй холбоотой санал хүсэлтээ мөн ирүүлэхийг НИЙТ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ТА БҮХНЭЭС ХҮСЬЕ.
Холбоо барих хаяг:
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлийг хариуцсан ажилтнууд
Утас: 312371
Факс: 324620
С. Намжилмаа-
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Д. Ууганбаатар-
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Г. Мөнхзул-
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 14398 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 135943 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 413591 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5285977 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |